ОХУ-ын Хар тэнгисийн эрэг орчмын Сочи хотод аадар бороо орсны улмаас гол үерлэж, орон сууцны хорооллын подвалууд усанд автжээ.
Тус хотод 450.000 хүн оршин суудаг бөгөөд аялал жуулчлалын амралтын бүс юм.
Энд хэдэн өдөр үргэлжилсэн аянга цахилгаан, мөндөр, хүчтэй салхи, цас, бороо холилдон орсон талаар цаг уурчид мэдээлсэн байна.
Сочи хотын Херота гол үерлэж, хэд, хэдэн байшин усанд автсан гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны Краснодар бүс нутгийн салбараас мэдээлж, бүс нутгийн хариу арга хэмжээ авах төвөөс тус бүс рүү шахуургын төхөөрөмжийг илгээсэн гэж мэдэгджээ.
Эх сурвалж: ОБЕГ
ОХУ-ЫН Сочи хотод их хэмжээний бороо орж, үер буужээ | ||
Үзсэн: 473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.