Цагдаагийн байгууллагаас иргэдийн амь нас, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийслэл хотын гудамж талбай, олон нийтийн газар дуудлага мэдээлэл богино хугацаанд түргэн шуурхай очих, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхээр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар эргүүлийн үйл ажиллагаанд шаардлагатай, тусгай зориулалтын техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хөдөлгөөнт эргүүлийн 60 автомашиныг албан хаагчид хүлээлгэнэ өгчээ. Цагдаагийн байгууллагаас иргэдийн дуудлага мэдээлэлд очдог эргүүлийн албан хаагчдын орон тоо дутмаг байсныг цагдаагийн удирдлагаас энэ оны зургаадугаар сард шийдвэрлэжээ.
Дүүргүүдийн цагдаагийн хэлтэс эргүүлийн чиглэлийг нэмэгдүүлсэн. Эдгээр автомашинууд алслагдсан дүүрэг хороодын бартаа саад ихтэй гуу жалгатай газар, гэрээ хороолол болон гэмт хэргийн зөрчил их үйлдэгдэг гудамж талбай олон нийтийн газарт очиж үйлчилгээ үзүүлнэ.
Нийслэлийн 91 чиглэлд цагдаагийн алба хаагчид дуудлага мэдээлэлд түргэн шуурхай очсоноор иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой болж байгаа аж.
НИЙСЛЭЛД ШӨНИЙН ЦАГААР 1200-1700 ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ ИРЖ БАЙНА
ЦЕГ-ын дэд бөгөөд нийслэлийн цагдаагийн газрын удирдах газрын дарга Цагдаагийн хурандаа О.Ганбат: Нийслэлд шөнийн цагаар 1200-1700 дуудлага мэдээлэл ирж байна. Энэ дуудлага мэдээлэлд цагдаагийн албан хаагч түргэн шуурхай очих үүрэгтэй. Дуудлага мэдээллийн очих хугацаа 20-25 минут байсан бол одоо 15 минутад багтаж очдог болсон. Анхан шатны дуудлага мэдээлэл дээр очдог тээврийн хэрэгслийн парк шинэчлэл сайжруулах нь зүйтэй гэж үзээд эхний ээлжид 60 авто машинаар парк шинэчлэл хийгдээд явж байна. Нэг автомашин дээр ирж байгаа дуудлага мэдээлэл цөөрнө. Иргэд очиж үйлчилгээ үзүүлэх нь хурдан шуурхай болно.
ПАРК ШИНЭЧЛЭЛЭЭР ЭРГҮҮЛИЙН 10 МАШИН ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Н. Батбаяр: Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт парк шинэчлэлээр эргүүлийн 10 машин хүлээн авч байна. Албан хаагчдын үүрэг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай, тусгай хэрэгсэл болон алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ хэрэглэдэг тоног төхөөрөмж, бүгд суурилагдсан. Эргүүлийн автомашины дотор тавигдсан дуудлага мэдээллээ хүлээж авдаг төхөөрөмжтэй. Автомашины парк шинэчлэл хийгдэж байгаа нь иргэдэд очих дуудлага мэдээлэл түргэн шуурхай очно. Мөн үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын дулаан байх боломжтой болж байна. Өмнөх автомашинууд нэлээд хуурч муудсан байсан.
Хөдөлгөөнт эргүүлийн 60 автомашиныг албан хаагчдад хүлээлгэнэ өгчээ | ||
Үзсэн: 260 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.