
Дэлхийн тойрог замд маш олон хиймэл дагуул хөөргөсний улмаас сансрын хог хаягдал маш их болжээ. Тэгвэл энэ асуудлыг шийдэх зорилгоор Энэтхэг, Япон улсуудын сансрын технологийн компаниуд хамтарч ажиллах гэж байна. Эдгээр улсын стартап компаниуд сансрын хог хаягдлыг лазераар зайлуулах хиймэл дагуул хөгжүүлэх судалгаа шинжилгээний ажил хийхээр тохиролцсон байна.
Японы Орбитал Лазер компани болон Энэтхэгийн робот хөгжүүлэгч Инспесити компани хамтарч сансрын хог хаягдал зайлуулах хиймэл дагуул хөгжүүлэх гэж байгаагаас гадна аливаа хиймэл дагуул, сансрын технологийн насыг уртасгаж, эдэлгээг сайжруулах тал дээр хамтарч судалгаа шинжилгээ хийх сонирхолтой байгаа юм байна. Тэдний юун түрүүн хөгжүүлэх лазераар тоноглосон хиймэл дагуул нь дэлхийн тойрог замд эргэж байгаа аливаа сансрын хаягдал технологийг лазер энергээр шарж, дэлхийг тойрон эргэхийг нь болиулах юм байна. Үүний дараа дэлхийн тойрог замаас гаргахад илүү хялбар болох учиртай юм.
Япон, БНЭУ сансрын хог хаягдлыг цэвэрлэх лазераар тоноглосон хиймэл дагуул хөгжүүлнэ | ||
Үзсэн: 507 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.