Шууд Chart

Хүний биеийн дулааныг ашиглаж эрчим хүч гарган авах технологи хөгжүүлж байна

2024-12-19 12:04:27

Эрдэмтэд хүний биеийн дулааныг ашиглаж бугуйн цаг, зүүдэг технологийг цэнэглэх боломжийг эрчимтэй эрэлхийлсээр байна. Австрали улсын Квийнсландын технологийн их сургуулийн эрдэмтэд маш нимгэн арьсанд наалдаг уян, зүүдэг технологи хөгжүүлж байна. Энэ төхөөрөмж нь хүний биеийн дулааны өөрчлөлтийг орчны агаартай урвалд оруулж, аливаа бага оврын төхөөрөмжийг цэнэглэх чадвартай юм байна.

Гэхдээ одоогоор энэ төхөөрөмжийг олноор үйлдвэрлэхэд өртөг ихтэй, үйлдэл нь хангалттай сайн болж хөгжөөгүй тул дахиад багахан хүлээх шаардлагатайг онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүний биеийн дулааныг ашиглаж эрчим хүч гарган авах технологи хөгжүүлж байна  
Үзсэн: 539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй