Шууд Chart

“Тинтин”, “Попай” гэсэн үлгэрийн баатрууд олон нийтийн өмч болно

2024-12-19 12:10:07

Ирэх жил буюу 2025 он гарсаар зохиогчийн эрхийн хугацаа нь дуусаж, олон нийтийн өмч болох хэд хэдэн үлгэрийн баатрын дүрийг олон нийтэд танилцуулжээ. 2025 онд зохиогчийн эрх нь дууссан байхын тулд 1929 онд бүтээгдсэн байх ёстой юм.

Тэгвэл ингэж олон нийтийн өмч болох дүрээр мөрдөгч Тинтин гэх дүр, мөн далайчин Попай нар нэрлэгдэж байна. Эдгээр дүр олон нийтийн өмч болсноор уран бүтээлчид, шүтэн бишрэгчид зохиогчийн зөвшөөрөлгүй, үнэ төлбөргүйгээр эдгээр дүрийг чөлөөтэй ашиглаж болох юм.

Гэхдээ хууль ёсоор энэ хоёр дүрийн 1929 оны хувилбар буюу хамгийн анхны хувилбарыг нь л ингэж үнэ төлбөр, зөвшөөрөлгүй ашиглах эрх үүснэ. Өнгөрсөн жил Микки Маус гэх алдарт хулганы дүр олон нийтийн өмч болсон бол түүний өмнөх жил Винни Пух бамбарууш олон нийтийн өмч болж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Тинтин”, “Попай” гэсэн үлгэрийн баатрууд олон нийтийн өмч болно  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй