Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн аваргын лигийн тоглогчид 2025 оноос эхэлж шагналын мөнгөнөөсөө авах эрхтэй болж байгаа юм байна. Мөн 2025 онд Швейцарт болох Евро лигийн тэмцээний үеэр шагналын санг нь 41 сая евро гэж тогтоож өгсөн байна. Энэ нь 2022 оны шагналын мөнгөн дүнгээс 156 хувь өссөн мөнгөн дүн юм. Европын хөл бөмбөгийн холбооны зүгээс шагналын мөнгөний 30-40 хувийг тоглогчид хүртэх эрхтэй гэдгийг зарлажээ.
Мөн тус холбооны зүгээс Европ даяар эмэгтэйчүүдийн тэмцээн уралдааныг илүү хөгжүүлэх үүднээс ийм шийдвэр гаргаж байгааг танилцууллаа. Цаашдаа ирэх 6 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн тэмцээнийг хөгжүүлэх санд нэг тэрбум евро төсөвлөн гэж мэдээлсэн байна.
“Евро лиг”-ийн эмэгтэй тоглогчид 2025 оноос шагналын мөнгөнөөс хувь хүртэх эрхтэй болно | ||
Үзсэн: 540 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.