Шууд Chart

Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ

2024-12-20 13:06:21

БНХАУ-ын Бүх нийтийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй аж үйлдвэрлэлийн ажилчдын Роботын ур чадварын уралдаан арванхоёрдугаар сарын 16-19-ний өдрүүдэд БНХАУ-д болж, Монгол Улсын баг бүрэлдэхүүн амжилттай оролцлоо.

Уралдаанд 15 улсын баг өрсөлдсөн бөгөөд Монгол Улсыг төлөөлж, Боловсролын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр оролцсон Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын багш нар багийн дүнгээр дараах амжилтыг үзүүлэв.

Слесарь механикийн төрөлд алт, Аж үйлдвэрлэлийн Роботын программчлалын төрөлд хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр "Алтан цом" -ын эзэн боллоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 


Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ   
Үзсэн: 584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-20 14:06
Баяр хүргье

Бидэнтэй нэгдээрэй