Шууд Chart

Амралтын өдөр гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ

2024-12-23 08:49:44

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны хоёр, гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ. Алба хаагчид 59 иргэний аюулгүй байдлыг ханган, есөн тэрбум 339 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.

Хүйтний эрч нэмэгдэж, галлагаа ихэсч байгаатай холбоотойгоор гал түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Иймд яндангийн цонолт, пийшин, зуухны галын аюулгүй байдлыг хангах, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг, эхчүүд та бүхэн бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулаарай.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Амралтын өдөр гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ  
Үзсэн: 335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй