Шууд Chart

Өнөөдөр "Скай ресорт цанын бааз” руу нийтийн тээврийн автобус явахгүй

2024-12-23 09:28:37

Өнгөрсөн бямба гарагаас Тэрэлж болон “Скай ресорт цанын бааз” руу нийтийн тээврийн автобус явж эхэлсэн. Харин өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 23-ны өдөр "Скай ресорт цанын бааз" дотоод ажилтай, ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн.

Тиймээс тус чиглэлт явж буй автобус  өнөөдөр явахгүй. Маргаашаас өдөр бүр 10:00-22:00 цагийн хооронд хэвийн ажиллах бөгөөд уг чиглэлд хуваарийн дагуу нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилнэ.

Харин Офицеруудын ордон-Налайх-Тэрэлж   чиглэлд хоёр  нийтийн тээврийн автобус үйлчилж байгаа.

Офицеруудын ордноос хөдлөх цаг:

  • 10:00 -12:50
  • 15:20 -18:10

Тэрэлжээс хөдлөх цаг:

  • 12:50- 15:40
  • 18:30- 21:50

Амралтын цаг 20 минут

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Өнөөдөр "Скай ресорт цанын бааз” руу нийтийн тээврийн автобус явахгүй  
Үзсэн: 711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй