Амьдралын орчин, агаарын бохирдол хоол хүнс зэрэг олон төрлийн шалтгаанаас улбаалж бага насны хүүхдүүдийн дундах өвчлөл нэмэгдэж байгаа. Тиймээс ЭМЯ-наас сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгохоор ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн 10 дугаар сард эхлүүлсэн.
Эхний ээлжинд нийслэлийн сурагчдыг хамруулж байгаа. Өнөөдрийн байдлаар үзлэгт нийт 40,531 хүүхэд хамрагджээ. Сурагчийн эрт илрүүлэг 63.71 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал,
- Шүдний үзлэгт 28,519 сурагч хамрагдсанаас 78,71хувь өвчлөлттэй гарсан байна. Өөрөөр хэлбэл дийлэнх хүүхэд шүдээ бүрэн угааж чаддаггүй, энэ төрлийн дадал хэвшил суугаагүйн өвчлөлийн гол шалтгаан болж байгааг эмч нар онцолж байна.
- Нүдний хараа нь хүүхдийн сурлагад нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг. Гэвч нүдний үзлэгт 20,831 хүүхэд хамрагдсанаас 22,42 хувь нь өөрчлөлттэй байна.
- Зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт одоогийн байдлаар 28,113 хүүхэд хамрагдсанаас 8,50 хувь нь өвчлөлттэй гарчээ.
Нэгдүгээр ангийн 40,531 хүүхэд эрт илрүүлэгт хамрагджээ | ||
Үзсэн: 322 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.