Шууд Chart

Ирэх сарын 1-нээс нийтийн тээврийн автобусанд 1000 төгрөг төлж зорчино

2024-12-23 12:05:29

НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсан. Уг тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.Тодруулбал, иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суухдаа төлбөр төлөхгүй зохицуулалт үйлчилж байгаа.

Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих юм. Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол мөн 1000 төгрөг нэмж төлнө. Түүнчлэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих заалт хүчингүй болсон тул мөн 1000 төгрөг төлж зорчих юм. Харин ахмадууд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих бол хүүхдүүд 200 төгрөгөөр зорчсон хэвээр байх юм.

  

 

Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал “Нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг 500 төгрөг байхаар 2014 онд тогтоож байсан. Үүнийг 10 жилийн дараа 1000 төгрөг болгох зохицуулалт хэрэгжих гэж байна. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд ажиллаж байгаа.

Цаашлаад Qpay, SocialPay болон бусад цахим төлбөрийн хэрэгслүүд ашиглах боломжийг бүрдүүлж байна. 2021 оны судалгаагаар нийтийн тээврээр нэг зорчигч тээвэрлэх зардлын үнэ 1300 төгрөг хэмээсэн байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээний зардлын зөрүүг ойртуулах үүднээс НИТХ-аас гаргасан тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ирэх сарын 1-нээс нийтийн тээврийн автобусанд 1000 төгрөг төлж зорчино  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [127.0.0.xxx] 2024-12-24 10:19
Avtobus chin tsagaaraa yavdaggui damjin suuh ni buuh kart unshigch ni ajilladaggui damjih bolgond mongo unadag... tum buman hund 1hen avtobus chihelduulj duujluulj yavuul uilchilgee chanaraa nemehgui baij abah mongoo nemj avna deerees ni ulsaas tosov tataasiin mongo abna yasan duraaraa shunaltai yum bee... ovol zun ali ch ulirald avtobusaa ogloo 05.30.d ali ch chigleleesee ehluulj chadahgui ... suuh kart unshig ni ajillahgui bol tsagaaraa yavah avtobus ni haana ch hamaagui hunee buulgachaad baazruugaa hayaad yavchdag... uilchluulegch ard irged bas tsagaaraa ajil hicheel surguuli emneleg geed tsagtaa zahiragdaj amidardagiig medehgui kart unshigch ni ajillahgui l bol shuud buuulgaj hayad yavna davarsan... ogloo humuus 6.20n ehni avtobusand suuh gej zamdaa huviin unaand bugd mongo tolj irdeg buugaad hamgiin ehnii avtobusandaa suugaad yavsaar baigaad 8tsagtaigaa uraldaad hicheel surguuli ajildaa ordog... tsag avtobusaa zov zohitsuul...jolooch nar ni avtobusandaa tamhi tatna
Зочин [127.0.0.xxx] 2024-12-23 18:15
Оройн мэнд ахмадууд үнэгүй юм уу талархаж бн

Бидэнтэй нэгдээрэй