Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч М.Пүрэвжаргал "ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар амралтын өдрүүдэд 350-400 орчим хүүхэд, ажлын өдрүүдэд 250-380 орчим хүүхэд үйлчлүүлж байна.
Эдгээр хүүхдийн 60-70 хувь амьсгалын замын ямар нэгэн халдвар авсан гэсэн оноштой байна. Мөн амьсгалын замын халдвараар өвчилсөн хүүхдийн 70 орчим хувь нь 0-5 насны хүүхдүүд байгаа юм. Эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд, ханиалгах, 39-40 хүрч өндөр халуурах, нусгайрах, нулимс гоожих, бөөлжих, суулгахХүүхдүүд өндөр халуурсан тохиолдол 2-5 өдөр үргэлжилж байна.
Томуугийн өвчлөлийн нууц хугацаа 2-3 өдөр үргэлжилдэг. Гэвч зарим хүүхдүүдэд 7 орчим хоног үргэлжлэх тохиолдол гарч байна. Томуугийн халдвар тээгч тухайн орчинд ханиалгасан тохиолдолд вирус 2-8 цаг хүртэл идэвхтэй байх боломжтой. Тиймээс хамгийн гол нь амны хаалт зүүж хэвшихийг анхааруулж байна.
Амьсгалын замын өвчлөл хүндэрч, хатгаа болж байгаа тохиолдлуудыг харвал ихэвчлэн вакцинд хамрагдаагүй, мөн суурь өвчтэй, төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтад байгаа хүүхдүүд хүндэрч байна. Амьсгалын тоо олширч, ядарч сулдах, хоолонд дургүй болох, хөхрөх шинж тэмдэг илэрвэл яаралтай харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандана.
Мөн хүүхдээ 22:00 цагаас өмнө унтуулж хэвшүүлэх, шингэн зүйлийг ердийнхөөс хоёр дахин их хэрэглүүлэх, томуугийн вакцинд хамруулах, ичлэг ихтэй хоол хүнс өгөх, дулаан хувцаслах, амны хаалт тогтмол хэрэглэж хэвших. Мөн эмчийг эмчийн зааврын дагуу хэрэглэхийг зөвлөж байна.
М.Пүрэвжаргал: Амьсгалын замын халдвараар өвчилсөн хүүхдийн 70 орчим хувь нь 0-5 насны хүүхдүүд байна | ||
Үзсэн: 388 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.