Баянгол дүүргийн 10 дугаар хороонд 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дууслаа.
Тус барилга нь А, Б, В блок бүхий 2 давхар барилга бөгөөд бүлгийн өрөө, багш нарын өрөө, спорт заал, урлаг заал, эмчийн өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Энэ ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Шонхорчин ХХК" гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо | ||
Үзсэн: 443 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.