Шууд Chart

“Тэнгэрийн элч” дуурийг энэ сарын 28, 29-нд тоглоно

2024-12-23 16:39:35

УДБЭТ-ын хамт олон 2024 онд шинэ уран бүтээл хийж урын сангаа баяжуулахаар төлөвлөж, түүнийхээ хүрээнд  хоёр дахь уран бүтээлээ өлгийдөн авахад бэлэн болжээ.

Тус театрын эхний шинэ уран бүтээл нь дэлхийн сонгодог бүтээл Г.Доницетти “Дурлалын ундаа” хошин дуурь байсан бол энэ удаад монголын нууц товчооноос сэдэвлэн бүтээсэн түүхэн дуурь “Тэнгэрийн элч” цоо шинэ дуурийг энэ сарын 28, 29-нд тоглоно.

“Тэнгэрийн элч” дуурийн цомнолыг МУСТА Л.Даваасүрэн, Б.Энхтуяа, хөгжмийг нь МУАЖ А.Энхтайван бичиж, ерөнхий продюсероор УДБЭТ-ын захирал МУГЖ Д.Алтанхуяг, ерөнхий найруулагчаар МУСТА С.Баттулга, ерөнхий удирдаачаар МУСТА Ц.Тэлмүүн-очир, ерөнхий хормейстерээр МУУГЗ Н.Дашбямба, балетмейстерээр МУСТА М.Нямтайван, туслах найруулагчаар Б.Мэндбаяр, зураачаар Ж.Болортүвшин, хөтлөх найруулагчаар МУСТА Б.Цэрэндаваа нар ажиллажээ.

“Тэнгэрийн элч” дуурь нь Монголын нууц товчоо, Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэн бүтээгдсэн, монголын түүх, уламжлалаа хойч үедээ үнэн зөвөөр ойлгуулж, өвлүүлэн уламжлуулах зорилготойгоор бүтээгдэж буй үндэсний дуурь юм байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

“Тэнгэрийн элч” дуурийг энэ сарын 28, 29-нд тоглоно  
Үзсэн: 482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй