Шууд Chart

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25.745 зөрчлийг илрүүлжээ

2024-12-24 09:08:19

Шинэ жилийн баяр ойртсонтой холбоотойгоор согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох  тохиолдлууд нэмэгдэж байгаа аж.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зөрчил дээр авах арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагаас “Уусан бол бүү жолоод” гэсэн нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд тодорхой давтамжтайгаар зохион байгуулан ажиллаж байгаа аж. Тус ажлын хүрээнд энэ оны эхний 11 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25.745 зөрчлийг цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар илрүүлж, таслан зогсоосон байна.

Үүнээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд 1800, эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2400 иргэнийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна. Энэ төрлийн зөрчил нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.2 хувиар буурчээ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25.745 зөрчлийг илрүүлжээ  
Үзсэн: 323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй