Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс Эрүүл мэндийн яамны харьяа 4 эмнэлэгт 966, бусад яамдын харьяа 4 эмнэлэгт 236, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 10 эмнэлэгт 1528 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган “Энэ сарын 18-ны өдрөөс эхлэн өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 21 цаг хүртэл, амралтын өдөр 11:00-18:00 цаг хүртэл буюу уртасгасан цагаар ажиллаж эхлээд байна. СХДЭМТ-ийн Баянхошуу салбар эмнэлэгт хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний 50 ор, "Хантуул" хүүхдийн сэргээн засах төвд хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 50 ор дэлгэнэ” гэлээ.
Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна | ||
Үзсэн: 278 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.