Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд нийт 4377.7 тонн давсны нөөцтэй байна

2024-12-24 10:12:40

Нийслэлд 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө орсон цасыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд зэрэг нийт 35 байгууллагын 1200 гаруй ажилтан 180 гаруй тусгай зориулалтын машин техник, хэрэгсэлтэйгээр цэвэрлэж байна.
 
Мөн гол болон туслах авто зам, хотоос алслагдсан замуудыг цэвэрлэж, гулгааг арилгах тусгай зориулалтын 119.7 тонн бодис, 141.5 тонн давс тус тус зарцуулаад байна.
 
Нийслэлийн хэмжээнд нийт 4377.7 тонн давс, 6542.8 тонн бодисын бодит үлдэгдэлтэй байна. 
 

Нийслэлийн хэмжээнд нийт 4377.7 тонн давсны нөөцтэй байна  
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй