Шууд Chart

Сонгинохайрхан дүүргийн “Мөнгөн шинэ жил” арванхоёрдугаар сарын 25-нд болно

2024-12-24 12:30:58

Шинэ жилийн баярыг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 5 дугаар хороо хүүхэд залуучуудын театрын гадна талбай, 12 дугаар хороо Саппоро автобусны буудлын урд талбайд шинэ жилийн сүлд модоо засаж, чимэглэл, гэрэлтүүлгийн ажлыг хийж, тохижууллаа.

Дээрх хоёр байршилд “Мөнгөн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж иргэдэд зориулсан соёлын үзвэр үйлчилгээ, тоглолт, хүнс, худалдаа үйлчилгээг зохион байгуулах юм.

Нээлтийн арга хэмжээ арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагт Хүүхэд залуучуудын театрын урд талбайд, 18:00 цагт Саппорогийн урд талбайд болох юм байна.


Сонгинохайрхан дүүргийн “Мөнгөн шинэ жил” арванхоёрдугаар сарын 25-нд болно  
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй