Шууд Chart

Словакийн Ерөнхий сайд байгалийн хийн нийлүүлэлтийн асуудлаар ОХУ-д ажлын айлчлал хийжээ

2024-12-24 15:50:25

Бүгд найрамдах Словак улсын Ерөнхий сайд Роберт Фико өчигдөр ОХУ-д ажлын айлчлал хийж, тус улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийсэн байна. Айлчлалын хүрээнд хоёр тал Украины газар нутгаар дамждаг байгалийн хийн нийлүүлэлтийн талаар авч хэлэлцжээ. Оросын байгалийн хийг Украины нутгаар дамжуулан Словакд нийлүүлэх асуудлаар Киевтэй ойлголцож чадахгүй байгаа, Украины ерөнхийлөгч Зеленский энэ оноор дуусгавар болж байгаа байгалийн хий дамжуулах гэрээгээ сунгах бодолгүй байгаагаа мэдэгдсэн юм.

Словакийн Ерөнхий сайд Фико энэ долоо хоногийн эхээр Брюссельд болсон Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр хий дамжуулах гэрээг сунгуулах талаар хэлэлцээд амжилт олоогүй. Роберт Фико бол 2022 онд Орос Украинд дайн эхлүүлснээс хойш Москвад айлчилсан Европын Холбооны гишүүн орнуудын гурав дахь удирдагч юм. Түүнээс өмнө 2022 оны 4-р сард Австрийн Канцлер Карл Нехаммер, 7-р сард Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нар тус тус Оросд айлчилсан юм. Словакийн ерөнхий сайд ОХУ-д айлчлахаар төлөвлөсөн, айлчлалын зорилго нь ямар байх талаар Европын холбооны эрх баригчдад урьдчилан мэдэгдсэн юм байна. Тэрээр Оросын төрийн тэргүүнтэй хийсэн уулзалт нь Украины нутгаар Словак руу байгалийн хий дамжуулахыг эсэргүүцсэн Ерөнхийлөгч Зеленскийд өгсөн хариу байсан гэж мэдэгдсэн байна. Словак улс Оросын байгалийн хийнээс хараат байдлаас бүрэн гарах бодлого барьж байгаа Европын Холбооноос онцгой эрх эдэлдэг төдийгүй Оросын эрчим хүчний Газпромоос байгалийн хий үргэлжлүүлэн импортлох сонирхолтой байгаа юм. Гэвч Словак улс Украинтай ойлголцохгүйгээр Оросын байгалийн хийг авах боломж одоогоор байхгүй гэж тус улсын улс төрийн хүрээнд үзэж байгаа.

Тухайлбал Словакийн сөрөг хүчний намын дарга  ерөнхий сайд Фико Москва руу очихын оронд Киевтэй хэлэлцээ хийх хэрэгтэй. Киевд очиж Словак руу байгалийн хий дамжуулах талаар ярилцах ёстой байсан юм. Тэр сонгогчиддоо шудрага бус хандаж, эх орныхоо эсрэг ажиллаж байна гэж мэдэгдсэн байна. Мөн тус улсын сөрөг хүчний жижиг нам "Эрх чөлөө ба эв нэгдэл" намын дарга ерөнхий сайд Фиког "Словакийн гутамшиг" гэж нэрлээд, Тэр бүрэн эрхт улсын засгийн газрын тэргүүн шиг биш, харин жирийн хамтран зүтгэгч шиг аашилж байна" гэж буруутгасан байна. Роберт Фико 2023 оны 10-р сард дахин ерөнхий сайд болсноор Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгийг зогсоосон ч Украины "сайн, найрсаг хөрш" нь байхыг хүсч байгаагаа илэрхийлж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Словакийн Ерөнхий сайд байгалийн хийн нийлүүлэлтийн асуудлаар ОХУ-д ажлын айлчлал хийжээ  
Үзсэн: 1023 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
BAT [127.0.0.xxx] 2025-01-03 13:39
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [127.0.0.xxx] 2025-01-02 21:05
Фико биш Фицо гэж дууддаг

Бидэнтэй нэгдээрэй