Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд гацуур засаж, гэрэлт гудамжаар чимэглэсэн мөсөн гулгуурын талбайг бэлтгэж иргэдэд өдөр бүр үйлчилж байна.
Түүнчлэн шинэ жилийн баярын уур амьсгал бүрдүүлж, Их тойруугаас Бага тойрог хүртэлх Ж.Самбуугийн гудамжийн авто замын голоор алхдаг хэсгийг гэрлээр чимэглэн тохижуулжээ.
Чингэлтэй дүүрэг шинэ оныг угтан арванхоёрдугаар сарын 30-ныг хүртэл өдөр бүр Тусгаар тогтнолын талбайд баярын хөтөлбөр зохион байгуулж байна.
Тусгаар тогтнолын талбайд шинэ оны баярын хөтөлбөр тогтмол зохион байгуулж байна | ||
Үзсэн: 539 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.