Шууд Chart

“Ногоон гэрэл-цагаан шугам 2024” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ

2024-12-24 17:06:54

Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийг дурсах Дэлхийн өдрийг тохиолдуулан Тээврийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран “Ногоон гэрэл-Цагаан шугам 2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.

Арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч нарын дунд видео контент, шүлэг, захидал, гар болон гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж, шилдэг бүтээлүүдийг сонгон шалгаруулсан байна.

Тус уралдаанд нийт 29.478 бүтээл ирүүлснээс шалгарсан 283 бүтээлээр   “Монголын Уран зургийн Галерей”-д үзэсгэлэн гаргаж, шилдэг бүртээлүүдээ тодруулжээ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

“Ногоон гэрэл-цагаан шугам 2024” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ  
Үзсэн: 410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй