“Сургуулийн соёл – Суралцагчийн төлөвшил” арга хэмжээний удирдамж, төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэллээ. Боловсролын яам, харьяа байгууллагууд болон ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн тус ажлын хэсэг нь ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхэд төвтэй үйл ажиллагааны менежмент, соёлыг хэвшүүлэх замаар эрүүл амьдралын дадал, хэвшлийг төлөвшүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах юм байна.
Арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөг боловсруулахдаа сурагчид урлаг, соёл, спортын төрлөөр хичээллэхийг дэмжих, ахлах ангийн сурагчдыг мэргэжил сонголтын сургалтад хамруулах, сайн дурын ажил хийх боломжийг бүрдүүлэх гэх мэт үйл ажиллагааг төлөвлөн тусгах хэрэгтэйг Боловсролын сайд П.Наранбаяр онцлов.
“Сургуулийн соёл – Суралцагчийн төлөвшил” ажлын хэсэг байгуулагджээ | ||
Үзсэн: 220 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.