Бага ангийн сурагчдын амралт эхэлчихсэн байгаа учраас хүүхдүүддээ дараах энгийн үйл ажиллагааг өдөр бүр тогтмол хийлгэх нь хүүхдийн оюун ухаан, сэтгэл зүй, бие бялдрын хөгжилд олон талын эерэг нөлөөтэй. Тодруулбал,
- Зураг зурах
- Ном унших
- Гэрийн ажилд туслах
- Дасгал хөдөлгөөн хийх
- Оюуны хөгжлийг дэмжих бүтээлч эвлүүлдэг тоглоом болон үндэсний наадгай шагай, оньсон тоглоомоор тоглох.
АНУ-ын Хүүхдийн Хөгжлийн Судалгааны Төв (CDC)-ийн тайланд дурдсанаар зураг зурах, ном унших зэрэг үйл ажиллагаа нь хүүхдийн төсөөлөн бодох, асуудал шийдвэрлэх, анхаарал төвлөрүүлэх чадварыг хөгжүүлдэг. Бүтээлч үйл хийх нь хүүхдийн баруун тархины хөгжилд, харин ном унших нь зүүн тархины хөгжлийг дэмждэг.
Харвардын Их Сургуулийн 2015 оны судалгаагаар Гэрийн ажил хийх нь хүүхдийг хариуцлагатай, багаар ажиллах чадвартай, аливаа зүйлийг тууштай хийх дадалтай болгодог. Хүүхэд аяга угаах, хувцас эвхэх зэрэг ажлыг хийснээр тэд өдөр тутмын амьдралын хариуцлагыг ойлгож эхэлдэг.
UNICEF-ийн судалгаагаар хүүхэд гэрийн ажилд туслах үед өөрийгөө гэр бүлийн чухал гишүүн гэж мэдэрдэг нь тэдний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Тэд хамтын ажиллагаа, бусдыг ойлгох чадвараа сайжруулж, нийгмийн эерэг харилцаанд суралцдаг.
Кембриджийн Их Сургуулийн 2018 онд хийсэн судалгаагаар аяга угаах, зураг зурах зэрэг үйлдлүүд нь гар, хөлийн нарийн хөдөлгөөний чадвар, гар-хурууны уялдааг хөгжүүлж, хүүхдийн биеийн ерөнхий зохицлыг сайжруулдаг. Энэ нь хүүхдийг бичих, спортод оролцох зэрэг үйл ажиллагаанд илүү бэлтгэлтэй болгодог.
Бага насны хүүхдийн гэртээ бие даан хийж болох зүйлс | ||
Үзсэн: 355 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.