Шууд Chart

"Эхийн алдар" одонгийн мөнгөн тусламж нэмэгдэнэ

2024-12-25 10:34:16

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс "Эхийн алдар" одонтой ээжүүдэд олгодог мөнгөн тусламж нэмэгдэнэ. Тодруулбал, Засгийн газрын 2024 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар "Эхийн алдар" одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан. 

Ингэснээр "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болгож тус тус нэмэгдүүлсэн.

ГБХНХЯ-наас олон хүүхэд төрүүлж, өсгөсөн болон өсгөж байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор “Эхийн алдар” одонтой эхийн мөнгөн тусламжийн хоёр дахин нэмэгдүүлсэн шийдвэр 2025 оноос хэрэгжиж эхэлнэ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

"Эхийн алдар" одонгийн мөнгөн тусламж нэмэгдэнэ  
Үзсэн: 2555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Uugantsetseg [127.0.0.xxx] 2024-12-25 17:38
Tsalintai eejee nemeechee ad uzchih umaa busdiin nemeel bhiin huuhdee harj bga eej nar yahiin jhan ch gesen harj uzeech baahan mongo ugaachihaad
Зочин [127.0.0.xxx] 2024-12-25 14:20
5хүүхэд төрүүлсэнд яахын
Зочин [127.0.0.xxx] 2024-12-25 15:35
1 дүгээр одонтой 200.000 төгрөг

Бидэнтэй нэгдээрэй