Шууд Chart

Явган хүний замаар зорчсон машины жолооч нарт хариуцлага тооцжээ

2024-12-26 13:20:51

Нийслэлд явган хүний замаар автомашин зорчих хориотой. Гэвч ийм зөрчил гаргадаг жолооч нар цөөнгүй бий. Хамгийн сүүлд гэхэд л цахим орчинд явган хүний замаар зорчиж буй автомашины зураг нийтлэгдсэн.

Энэ гомдол, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас “T-Harrier”, “Nissan Advan”, “T-Priuse” 3, “T-Aqua” маркийн нийт 6 автомашины жолоочид хариуцлага тооцжээ. Тэдэнд Замын хөдөлгөөний дүрэмд заасныг зөрчин тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна явган хүний зам, хөвөөгөөр явсан байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус тус хариуцлага тооцсон байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Явган хүний замаар зорчсон машины жолооч нарт хариуцлага тооцжээ  
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй