![](/uploads/201409/news/thumb/0d7da0cc29dfbef5efe9d82a4bb6a812_x3.jpg)
Уншигчдадаа есдүгээр сарын аравны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Урианхайн хязгаар буюу Тувагийн нутгаар”, “Шинжлэх ухааныг өмөөрөхүй III” зэрэг мэдээ нийтлэл болон ЗГХГ-ын дарга Ч.Сайханбилэгийн “Ерөнхий сайдын үг хэн нэгэн сайд руу хандсан мэдэгдэл биш”, Ц.Бат инженерийн “Үгээ хэлдэг хүмүүс шоронд орох ёсгүй”, МАН-ын Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга Д.Даваасүрэнгийн “Монголд ханшийн болон төлбөрийн тэнцлийн хямрал нүүрлэчихээд байна” зэрэг ярилцлагуудыг уншиж болно.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарын “Шинэчлэлийн Засгийн газар дахь “Цэвэрлэгээ””, “Аргагүй алхам ба засаглалын хомсдол”, “ШӨХТГ үнэ нэмэх шийдвэрийг хүчингүй болгох хэрэггүй” зэрэг мэдээ мэдээлэл, нийтлэл болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгийн “Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хоёр хөрш маань хүндэлж харьцана гэж тохирсон”, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууны “Нэг газар удаан ажилласан байцаагч нарыг сэлгэх болсон” гэсэн гарчигтай ярилцлагуудыг онцлож байна.
“Монголын үнэн” сонинд “Ерөнхий сайдын амиа аргацаасан төлөвлөгөө”, “”Хар алт”-нд найдаад хэрэггүй”, “Цэцэрлэгийн ажилчид халдвар тараасан байж болзошгүй”, Монгол судлаач Ю.Н.Кручкиний “Монгол, Оросын өмнө нь байгуулсан гэрээний тал нь биелээгүй”, Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгийн “Түүхий нүүрс тээвэрлээд далайн эрэгт аваачих ямар ч боломжгүй” зэрэг мэдээ, мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас Монголын Тариаланчдын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Чулуундалайгийн “Манай төр засаг үндэсний үйлдвэрлэгчдийнхээ эсрэг ажиллаад байна” гарчигтай ярилцлага болон ““АПУ”-гаар овоглосон ах дүүсийн ноёрхол”, “Европын холбоо ОХУ-д тавих нэмэлт хориг баталлаа” зэрэг мэдээ, мэдээллийг уншиж болно.
“Улс төрийн тойм” сонинд Н.Номтойбаярын “Ийм азтай Засгийн газар урьд хожид байгаагүй”, “М.Зоригт эмнэлэг бариулах үүргээ нэг орны мөнгөөр солив”, “Засгаас сугарах сайд нарыг танадахуй”, “Дарангуйлалд дурлах Монгол” гарчигтай ярилцлага, мэдээнүүд нийтлэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.