Шууд Chart

Монгол банк гадаад валютын дуудлага худалдаа хийлээ

2013-07-30 15:12:53

Өнөөдрийн Монгол банкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдаж авах санал ирүүлсэн байна. Монгол банк энэ удаагийн арилжаанд оролцоогүй бөгөөд банкуудад 30 сая ам.долларыг своп хэлцлээр худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлжээ.
 
Монгол банкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад зохион байгуулдаг. Уг  дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг банкууд оролцдог юм байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монгол банк гадаад валютын дуудлага худалдаа хийлээ  
Үзсэн: 1134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй