Шууд Chart

Хүүхдээ дэлгэцийн хамаарал, донтолтоос урьдчилан сэргийлээрэй

2024-12-26 15:31:46

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг, эх асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж дэлгэцийн хамаарал, донтолтоос урьдчилан сэргийлээрэй.

Донтолт гэж юу вэ?

  • Донтолт нь тухайн хүний сэтгэцийн онцлог, нийгмийн бусад хүчин зүйлс донтуулах хэлбэрээс хамааран нас хүйс боловсрол харгалзахгүйгээр хараат байдалд хүргэдэг нэг төрлийн өвчин юм.
  • Гар утас компьютер, зураг гэх мэт техник хэрэгслийг байнга үзэх хүсэлтэй  болсноор өөрийгөө хянах чадвараа алдахыг хэлнэ.
  •  Өдөрт 4-5 цаг болон түүнээс их хугацаагаар дэлгэцийг үзэж байгаа бол дэлгэцэд донтох эрсдэлд орж байна гэсэн үг.

 Дэлгэцийг хэтрүүлэн хэрэглэж буй хүүхдүүд илрэх шинж тэмдгүүд

  • Бие махбодын  хувьд
  • Ядарч сульдан, гарын алга хөлрөх
  • Толгой өвдөх эргэх
  • Хоолны дуршил буурах
  • Булчин сулрах
  • Ярихдаа ээрэх
  • Нүд улайх хараа муудах
  • Орондоо шээх

Сэтгэлзүйд хувьд

  • Түрэмгий зан авир гаргах
  • Цочромтгой болох
  • Нойргүйдэх
  • Идэвх сонирхолгүй болох
  • Хичээлээ таслах завсардах хаях
  • Сэтгэл түгшилт сэтгэл гутралд орох

Өөрсдөө биеэр үлгэр дуурайлал үзүүлэх

Гар утас таблет компьютер зурагтыг нэг удаад 30 минутаас илүүгүй өдөрт хоёр цагаас ихгүй үзэх тоглох Хүүхдийнхээ интернэт ашиглах идэвхтэй байдлыг хянах хязгаарлалт хийх Хүүхдэдээ өдөр бүр тодорхой цагийг зарцуулах Унтлагын өрөөнд нь зурагт болон компьютер тавихгүй байх Эцэг эхчүүд өөрсдөө үлгэрлэж цахим орчны хэрэглээг багасгаж амьд харилцааг эрхэмлэе.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Хүүхдээ дэлгэцийн хамаарал, донтолтоос урьдчилан сэргийлээрэй  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй