Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллан, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа алба хаагчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор нэг, “Цэргийн гавьяаны одон”-оор 8, “Алтан гадас” одонгоор хоёр, “Цэргийн хүндэт медаль”-аар 38, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 3 буюу нийт 50 алба хаагч шагнагдсан юм.
Харин ОБЕГ-ын даргын тушаалаар дэслэгч цолыг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах ахлагч Д.Энхжаргал, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагч, ахлах ахлагч У.Батбаяр, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн салааны захирагч, ахлах ахлагч М.Цэдэндорж нарт олголоо.
Алба хаагчдад төрийн одон, медаль гардуулж, цол олголоо | ||
Үзсэн: 1124 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.