Шууд Chart

Японы засгийн газар 2025 оны төсвийн төслөө баталлаа

2024-12-28 12:35:36

Японы засгийн газар 2025 оны 4-р сараас эхлэх дараагийн санхүүгийн жилийн төсвийн төслөө өчигдөр баталсан байна. Японы 2025 оны санхүүгийн жилийн төсөв иенээр тооцсон хамгийн өндөр дүнтэй анхны төсөв бөгөөд ойролцоогоор 115 их наяд иен буюу 732 тэрбум ам.долларын дүнтэй байна. Төсвийн төслийг ирэх сард нээлтээ хийх парламентын ээлжит чуулганд өргөн барихаар төлөвлөж байна.

Ерөнхий сайд Ишиба Шигеругийн засгийн газар 12-р сарын 27-нд уг хуулийн төслийг парламентдаа өргөн барьсан байна. Японы төсвийн төсөл гурав дахь жилдээ дараалан 110 их наяд иенээс давж байна. Нийгмийн хамгаалал, батлан хамгаалах салбарын зардал энэ оны төсөвт сууснаасаа өндөр дүнтэй байна. Тус улсын хүн ам хөгширч байгаатай холбогдуулан эмчилгээ, тэтгэврийн зардал өсөх төлөвтэй байгаа учир Нийгмийн даатгалын зардлыг нөхөхөд 242.5 тэрбум доллар зарцуулахаар тусгасан байна.

Японы батлан хамгаалах чадавхийг эрс бэхжүүлэхэд 55 тэрбум орчим ам.доллар төсөвлөжээ. Мөн төсвийн төсөлд орон нутгийн засаг захиргаанд хуваарилсан 125.3 тэрбум долларын татварын орлого багтсан байна. Мөн Засгийн газрын бондын эргэн төлөлт, хүүгийн төлбөрийг 178.8 тэрбум доллараар тооцож байгаа нь урт хугацааны өгөөж нэмэгдэж байгаа энэ үед түүхэн дээд үзүүлэлт юм байна. Төсвийн төсөлд татварын орлогыг 497 тэрбум орчим ам.доллароор тооцсон нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа тогтвортой байгаа учраас урьд өмнө байгаагүй хамгийн өндөр орлого болжээ.

Гэхдээ Засгийн газар орлогын дутууг нөхөхийн тулд 181 тэрбум орчим долларын бонд гаргахаар төлөвлөж байна. Засгийн газраас гаргах бондод ихээхэн түшиглэсэн Японы төсвийн нөхцөл байдал хүнд хэвээр байж магадгүй гэж эдийн засагчид таамаглажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы засгийн газар 2025 оны төсвийн төслөө баталлаа  
Үзсэн: 731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-29 23:41
Сонин үндэстэн

Бидэнтэй нэгдээрэй