Шууд Chart

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2025 онд ОХУ-д айлчлахаар төлөвлөж байна

2024-12-28 12:44:53

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх 2025 онд ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаа талаар Москвагаас Бээжинд суугаа элчин сайд 12-р сарын 27-нд мэдэгдсэнийг Оросын төрийн хэвлэлд иш татан мэдээлжээ. Хятадын гадаад харилцааны яамны өнөөдрийн хэвлэлийн хурлаар Ши Жиньпинийг Орос улсад айлчлал тухай мэдээллийг нотлоогүй ч  хоёр орны харилцаа бүх түвшинд ойр нягт байгааг цохон тэмдэглэсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сард Хятадад айлчилж, Украин руу хэдэн мянган цэргээ оруулахаасаа хэдхэн хоногийн өмнө "хязгаарлалтгүй" түншлэлээ зарласан. Тэрээр мөн энэ оны 5-р сард дахин сонгогдсоныхоо дараа дахин Бээжинд айлчилж, Орос Хятадын харилцааны "шинэ эрин" үе ирснийг мэдэгдсэн юм. Хятадын дарга Ши Жиньпин 2023 онд гурав дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлмэгцээ л ОХУ-д төрийн айлчлал хийсэн юм. Оросоос Хятадад суугаа элчин сайд Игор Моргулов Моргулов РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа "АНУ болон түүний холбоотнуудын Ази, Номхон далайн бүс нутагт өөрийнх нь эсрэг дарамт шахалтаа нэмэгдүүлж байгаа зэрэг бидэнтэй адил сорилттой тулгарч байгаагийнхаа хувьд  Хятад улс Украины дайны суурь шалтгааныг ойлгодог юм. НАТО мөн Ази номхон далайн бүс нутагт цэргийн дэд бүтцээ шилжүүлэх төлөвлөгөө боловсруулж байна. Орос, Хятад хоёр АНУ-ын энэ бодлогод хамтран хариу барих ёстой" гэсэн байр суурь илэрхийлжээ.

Хятад улс Бразилтай хамтран Украины дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг дэвшүүлж, байлдааны шугамыг одоо байгаагаар нь тогтож, хоёр талын аюулгүй байдлын ашиг сонирхлыг харгалзан үзэхийг уриалж байна. Орос улс эдгээр саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. НАТО-д гишүүнээр элсэх тухайгаа багтаасан дайныг зогсоох тухай өөрийн төлөвлөгөөг санал болгосон Украин улс Хятад-Бразилийн дээрх санаачилгыг Москвагийн ашиг сонирхолд нийцсэн гэж үзээд хүлээж авахаас татгалзаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2025 онд ОХУ-д айлчлахаар төлөвлөж байна  
Үзсэн: 907 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй