Энэтхэгийн Сангийн яам тус улсын эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлж, 2025 оны санхүүгийн жилд 6.5 хувиар өснө гэж таамаглаж байна. Энэ санхүүгийн жилийн долоодугаар сараас есдүгээр сарын хугацаанд Энэтхэгийн ДНБ-ий өсөлт 5.4 хувь болж долоон улирлын доод түвшинд хүрч удааширчээ.
2024 онд эдийн засгийн өсөлт удааширсныг тус улсын Сангийн яамнаас "дэлхийн тодорхойгүй байдал, бараа үйлчилгээг зах зээлийн үнээс мэдэгдэхүйц доогуур үнээр их хэмжээгээр гаргах эрсдэл бий болох вий гэсэн болгоомжлолоос шалтгаалан төрийн болон хувийн хэвшлийн капиталын түвшин буурч байгаатай холбоотой" гэж тайлбарлажээ.
2025 оны 2-р улирлын эхээр хөрөнгийн хуримтлалын өсөлт сэргэж, Холбооны засгийн газрын хөрөнгийн хэмжээ хурдацтай нэмэгдэх, дэд бүтэц, үл хөрөнгийн захиалга 2025 оны 1-р улиралд огцом өссөн нь оны сүүлийн улирлуудад хөрөнгө оруулалтын эрч хүч нэмэгдэх төлөвийг харуулж байна гэж эдийн засагчид онцолжээ.
Энэтхэгийн Нөөцийн банк бодлогын хүүг сүүлийн 18 сарын турш 6.5% хэвээр хадгалсан байна. Төв банкнаас Мөнгөний бодлогыг тогтвортой барьж, макро түвшинд зохистой арга хэмжээг хослуулсан нь эрэлт удаашрахад нөлөөлсөн байх магадлалтай гэж сангийн яамны тайланд дурджээ.
Хөдөө орон нутгийн эрэлт хэрэгцээ тогтвортой өсөж, энэ оны сүүлээр автомашин, тракторын борлуулалт мэдэгдэхүйц өссөн байна. Мөн том хотуудын эрэлт сайжирч байгаа нь суудлын автомашины борлуулалт, дотоодын агаарын тээврийн өсөлтөөс харагдаж байна гэдгийг ч тус тайланд онцолжээ.
БНЭУ-ын эдийн засаг 2025 онд 6.5 хувиар өснө гэж таамаглаж байна | ||
Үзсэн: 716 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.