Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, “Титан” төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг "Андын зам" ХХК болон иргэн н.Лхагвасүрэн нарын барилгын дундын цэвэр усны Ф150мм шугамд гэмтэл гарч, авто зам руу ус орсон тул халтиргаа үүсэхээс сэргийлж, давс бодис цацаж, өнөөдөр зорчих хэсгийг хэвийн болгожээ.
Тодруулбал, 45.000 мкв авто зам, 18.600 мкв явган замыг хамарсан мөстсөн талбайд нийт 18 тонн давс цацаж хайлуулсан байна. Хайлсан мөсийг хусаж, түрэх, ачилт хийхэд 3 ковш, 1 камаз, 2 техник, 35 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 18 рэйсээр цас мөсийг ачиж, тээвэрлэжээ.
Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар зорчих хэсэг хэвийн, цэвэрлэгээнээс үлдсэн нимгэн мөстөлт хэсэгт цацсан давс хайлалт өгсөн, шаардлагатай хэсэгт давс цацах арга хэмжээг авахаар ажиллаж байна.
Хан-Уул дүүргийн "Титан" төвийн орчимд усанд автсан авто замыг хэвийн болгожээ | ||
Үзсэн: 596 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.