БНСУ-д өнөөдөр өглөө 09.05 цагт "Jeju air" компанийн онгоц осолдсон харамсалтай хэрэг гарчээ. 175 зорчигчтой нислэгийн багийн 6 гишүүнтэй нисэж байсан тус онгоц нь Бангкок хотоос Муан хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдсон байна.
Амиа алдсан хүмүүсийн тоо 62-д хүрчээ. Зорчигчдын дийлэнх нь БНСУ болон Тайландын иргэд байжээ. Шатсан онгоцны их бие дотор ч цогцос үлдсэн тул амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүйг албаныхан анхааруулж байна. Одоогийн байдлаар ослын шалтгааныг холбогдох албаныхан шалгаж байгаа аж.
БНСУ-д онгоцны ослын улмаас нас барсан хүний тоо 62 хүрчээ | ||
Үзсэн: 12985 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.