Шууд Chart

Бага насны хүүхдийг осол гэмтэлд өртөхөөс сэргийлээрэй

2024-12-29 14:38:29

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг аливаа осол гэмтэлд өртөхөөс сэргийлээрэй. Эцэг эх асран хамгаалагчдын анхаарал болгоомжгүй байдал, ойлголт мэдлэг дутмагаас шалтгаалан бага насны хүүхдийн осол гэмтэлд өртөх тохиолдол нэмэгдэж байна.

Хүүхдийг тогонд цохиулах эрсдэлээс урьдчилан сэргийлье.

  • Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх
  • Цахилгааны утсыг сайтар далдах, тавилгын араар эсвэл доогуур оруулах
  • Индүү шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах

Хүүхдийг унаж бэртэхээс сэргийлье

  • Цонхондоо хамгаалалтын тор хийх
  • Хүүхдийг өндөр сандал эсвэл түүний авирсан зүйл дээр ганцааранг нь орхиж явахгүй байх
  • Цонхны тавцан руу хүүхэд дамжин гарч болох буйдан сандал зэрэг зүйлсийг холдуулах

 Хүүхдийг түлэгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлье

  • Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх
  • Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих
  • Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих
  • Зуухны тагийг заавал түгжиж байх
  • Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах очиж хүрэхээс сэргийлээрэй
Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Бага насны хүүхдийг осол гэмтэлд өртөхөөс сэргийлээрэй  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй