Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, арилгахад хүний эрхийн боловсролыг бүх нийтийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх нь хамгийн үр дүнтэй арга байдаг.
Энэ утгаараа иргэд, олон нийтийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцод заасан хүний эрх, эрх чөлөөний агуулгаар нийслэлд нийт 78 удаагийн сургалтад 7448 иргэнийг ,орон нутагт нийт 380 удаагийн сургалтад 16500 орчим буюу нийт 23 мянга гаруй иргэнийг хамруулжээ.
Түүнчлэн хүний эрхийн боловсролыг бүх нийтэд түгээхэд албан бус боловсролоор дамжуулж тухайн байгууллага, салбарт хүний эрхийн сургагч багш бэлтгэх нь чухал юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороотой хамтарч их, дээд сургуулийн 100 оюутан, Хил хамгаалах байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тэгш тусгал ТББ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай хамтран хүний эрхийн 199 сургагч багш бэлтгэсэн байна.
Нийслэлд 78 удаагийн сургалтад 7448 иргэнийг хамруулжээ | ||
Үзсэн: 358 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.