Шууд Chart

Хүний эрхийн үндэсний комисс энэ онд 1286 гомдол хүлээн авчээ

2024-12-30 15:32:03

ХЭҮК-оос 2024 оны онцлох хяналт шалгалт болон бусад асуудлаар мэдээлэл өглөө. ХЭҮК 5.1 тэрбумын  төсөвтэй ажиллаж, 122 хяналт шалгалтыг  зохион байгуулжээ. 2024 онд 1286 гомдол хүлээн авсан нь өмнөх жилүүдийнхээс хэд дахин илүү байгааг ХЭҮК-оос онцоллоо.

Гомдол мэдээллийн тоо нэмэгдсэн нь иргэд эрхээ хамгаалах талаар мэдээлэлтэй болж хаана, хэнд хандахаа сайн мэддэг болсонтой холбоотой гэж үзэж буй. 2024 онд бүртгэгдсэн гомдол мэдээллийн талаар ХЭҮК-ын дарга Д.Сүнжид дараах тайлбарыг хийлээ. Тэрбээр “Хууль хяналтын байгууллагатай холбоотой гомдол мэдээлэл давамгайлсан. Тэр дундаа иргэд шударга шүүхээр  шүүлгэж чадахгүй хилс хэрэгт гүтгэгдэх, мөн хууль зүйн туслалцаа авч чадалгүй хохирох, эрүү шүүлтэд өртөх, хорих байрны орчин нөхцөл зэрэг гомдол бүртгэгдсэн.

Хууль хяналтын байгууллагатай холбоотой гомдол мэдээллийн 48 хувийг  “Шударга шүүхээр шүүлгэж чадаагүй” гэх гомдол эзэлсэн. Иймд цаашид шударга шүүхээр шүүлгэх эрх болон хүний эрүүл мэндийн  халдашгүй байдалтай холбоотой  асуудлыг авч  хэлэлцэх шаардлагатай” гэв. Тодорхойгүй хууль тогтоомжийг тодорхой  болгох, институт хоорондын уялдаа холбоог сайжруулах,  албан  хаагчдын харилцаа хандлагын асуудалд анхаарах тал дээр арга хэмжээ авч ажиллах зайлшгүй нөхцөл бүрдсэн тул хууль тогтоомждоо өөрчлөлт оруулах асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэх дээрх хүний эрхийн зөрчлийг таслан зогсооход анхаарах ёстой  гэх зөвлөмжийг гаргажээ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Хүний эрхийн үндэсний комисс энэ онд 1286 гомдол хүлээн авчээ   
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй