Шууд Chart

Энэ онд 15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарчээ

2024-12-31 10:54:26

2024 онд Улаанбаатар хотын нийт 15 байршилд 5137 метр авто замын борооны ус зайлуулах шугамыг угсарлаа.

Мөн үерийн уснаас хамгаалах шаардлагатай гол байршлуудад шинээр 1.8 км үерийн далан барьсан. 2024 онд авто замын борооны ус зайлуулах 225 шүүрт худаг, 57 үзлэгийн худгийг шинээр барьж ашиглалтад орууллаа. Нийт 655 шүүрт худгийг засварлаж нөхжээ.

Түүнчлэн Дунд голын үерийн хамгаалалтын даланг 1980, 2010 онд хоёр үе шаттайгаар барьсан. Үүнээс хойш өнгөрсөн зун анх удаа Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг нүүлгэн шилжүүлж, лаг хагшаасыг нь цэвэрлэлээ. Нийт 194.000 тонн шоо метр лаг хагшаасыг цэвэрлэсэн юм.

Улаанбаатар хотод 4000 орчим шүүрт худаг байдаг бөгөөд тэдгээрт лаг цэвэрлэгээг 2-3 удаагийн давтамжтай хийж, борооны усыг саадгүй урсгаж гаргах нөхцөлийг бүрдүүллээ. Одоо байгаа үерийн далангуудын 46 байршилд 67.2 мянган тонн лаг хагшаас цэвэрлэж, нийслэл хотыг үерийн аюулаас хамгаалахад онцгойлон анхаарч ажиллалаа.

 


Энэ онд 15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарчээ   
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй