Шууд Chart

18 дугаар сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид ГССҮТ-д үйлчлүүлсэн хүүхдүүдийг баярлууллаа

2024-12-31 11:30:02

Нийслэлийн ерөнхий боловсролын гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын зүгээс шинэ жилийн баярыг тохиолдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй 60, Толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй 5, Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж буй 5 зэрэг нийт 70 хүүхдэд гарын бэлэг гардуулж өглөө.

Түүнчлэн энэ өдөр тус төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээнд хамрагдсан бага насны 40 хүүхдийг баярлуулж, бэлэг өгсөн байна.

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ГССҮТ-д үйлчлүүлж буй хүүхдүүдэд эрүүл энхийг хүсэж, чин сэтгэлийн дэм өгөхийг зорьсон 18-р сургуулийн Герман хэлний багш болон ахлах, дунд ангийн сурагчдадаа эрүүл мэндийн байгууллагын хамт олны зүгээс талархал илэрхийллээ гэж ГССҮТ-өөс мэдээллээ. 


18 дугаар сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид ГССҮТ-д үйлчлүүлсэн хүүхдүүдийг баярлууллаа  
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй