Хүүхэд асрах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй асрамж, халамжийн төвийн мэргэжилтэн, багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд дунд хөгжлийн бэрхшээлийн тухай ерөнхий ойлголт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах болон хүүхдийн хөгжлийн бодит байдлын үнэлгээ хийх, ганцаарчилсан төлөвлөгөө боловсруулах арга зүйн сургалтыг Боловсролын яам, “Хүний эрхийн судалгаа, мэдээллийн хүрээлэн” ТББ хамтран зохион байгуулжээ.
Тус сургалтыг нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн зөвлөх, согог зүйч Б.Туяацэцэг, тэргүүлэх багш Ж.Отгонцэцэг, тэргүүлэх багш Л.Бямбасүрэн нар удирдан явуулсан байна. Нийслэл дэх асрамж, халамжийн төвийн мэргэжилтэн, багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан бүхий 60 хүн хамрагджээ. Сургалтын үеэр тэдэнд тулгамдаж буй асуудлаар санал солилцсон нь оролцогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн хэмээн талархал илэрхийлсэн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, арга зүйн сургалт зохион байгуулжээ | ||
Үзсэн: 454 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.