Шууд Chart

Оюутнууд өнөөдрөөс эхэлж автобусанд 1000 төгрөг төлж, зорчино

2025-01-01 10:28:13

 Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас 2024 оны хоёрдугаар сард гаргасан шийдвэр  2025 оны нэгдүгээр сарын 1 буюу өнөөдрөөс  эхлэн хэрэгжинэ. Тодруулбал, нийтийн тээврээр хөнгөлөлтгүй зорчдог иргэд өнөөдрөөс эхэлж 1000 төгрөг төлж,  зорчино. 1000 төгрөгийн төлбөр хийснээр өдөртөө дөрвөн удаа үнэгүй зорчих эрхтэй болно. Үүнд хугацаа хамаарахгүй.

Харин дөрвөөс дээш удаа өдөрт зорчих бол 1000 төгрөг нэмж төлнө.  Мөн оюутнууд ч мөн 1000 төгрөг төлж автобусаар зорчино. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах үеэр оюутнуудын хөнгөлөлттэй зорчдог зохицуулалтыг хүчингүй болгосон юм байна. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчин, хүүхдүүд 200 төгрөгөөр зорчино.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Оюутнууд өнөөдрөөс эхэлж автобусанд 1000 төгрөг төлж, зорчино  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин зочин [127.0.0.xxx] 2025-01-01 10:47
Хэдэн хөгшчүүдийнхээ тэтгэврийг 1сая төгрөгөөс дооших тэтгэврийг ядаж 30 % нэмчихгүй дээ даанч энэрэлгүй төр засаг юм даа

Бидэнтэй нэгдээрэй