Боловсролын сайд П.Наранбаяр Төв аймгийн Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйл ажиллагаатай танилцаж, багш, ажилтнуудтай нь уулзжээ. Тус сургууль 670 гаруй сурагчтай, нэг ээлжээр хичээллэдэг бөгөөд 160 хүүхдийн ортой дотуур байранд нь 182 сурагч суудаг. Төв аймгийн зүүн бүсийн 12 жилийн сургалттай бүрэн дунд сургууль учраас ахлахын хүүхэд ихтэй аж.
Сурагчид нь тэшүүрээр хичээллэж, улсын тэмцээнд дөрвөн удаа түрүүлжээ. Хүүхдүүд дотуур байрныхаа хоолонд цаддаг, сэтгэл ханамжтай байдаг гэлээ. Дотуур байрны хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг нэмсэн учраас хоолны материалын чанар, эрүүл, зөв хооллолтод түлхүү анхаарна гэдгээ тогооч нар хэлжээ.
Нийт 30 багш, 30 ажилтантай. Сургалтын хөтөлбөр, хичээлийн агуулгаас гадна мэргэжлийн боловсролын болон ерөнхий боловсролын сургууль хооронд мэргэшлийн зэрэг, багшлах эрхийг хөрвүүлэх шаардлагатай байгааг багш нар хэлсэн байна.
Төв аймгийн зүүн бүсийн 12 жилийн сургалттай бүрэн дунд сургууль учраас ахлахын хүүхэд ихтэй юм байна | ||
Үзсэн: 591 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.