Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

2025 оноос эхэлж иргэдэд олгох нэмэгдлүүд

2025-01-01 11:10:02
Error loading player: No playable sources found

2025  оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж  байгаа  нэмэгдлүүдийг  тоймлон хүргэж байна.

Төрийн албан хаагчдын цалин 6 хувиар  нэмэгдэнэ

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлнэ” гэж заасан. Тус зорилтын хүрээнд төрийн албан хаагчдын үндсэн цалинг инфляцтай уялдуулан, 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс 6%-иар нэмэхээр Засгийн Газар 2024.12.25-нд шийдвэрлэсэн. Үүний дагуу төрийн тусгай, төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ 1 сая 166 мянган төгрөг болно. Харин суманд ажилладаг бол 1.632.400 төгрөг, аймгийн төв болон Багахангай, Багануур, Налайх дүүрэгт ажилладаг бол 1.399.200 төгрөгийн цалин авна. Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалингийн доод хэмжээ 954 мянган төгрөг болно. Хэрвээ суманд ажилладаг бол 1.335.600 төгрөг, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажилладаг бол 1.144.800 төгрөгийн цалин авах нь.

Зэвсэгт хүчин, хилийн цэргийнхэн 10-25 хувийн  нэмэгдэл авна

 “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн Газар 2024.08.30-нд шинэчлэн баталсан юм. Уг журмын дагуу доорх албан хаагчдыг онцгой нөхцөлийн нэмэгдлийг 2025.01.01 буюу өнөөдрөөс  нэмнэ. Энэ нэмэгдлийг үндсэн цалингийн хувиар тооцож, сар бүр олгох юм байна.

  • Зэвсэгт хүчин, хилийн цэргийн офицер, ахлагч 10 хувь,
  • Дотоодын цэргийн офицер, ахлагч 15-25 хувь,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагч 10-25 хувь

 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянга болно

2025 оны 4  дүгээр  сарын 1-нээс эхлэн, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 4715 төгрөг буюу сард 792 мянган төгрөг болно. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо 2024 оны 10 дугаар сарын 7-нд 3 дугаар тогтоол гаргаж, Монгол Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  нэмэхээр тогтсон.

Тэтгэврийг зургаан хувиар нэмэгдүүлнэ

УИХ 2023 онд Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн баталсан. Эдгээр хуульд тэтгэврийг жил бүр инфляцаар индексжүүлэх, малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс гаргах, тэтгэвэр тогтооход баримтлах итгэлцүүрийг жил бүр шинэчлэхээр заасан юм. Үүний дагуу 2025.01.01-нээс тэтгэвэр авагч 510 мянган ахмадын тэтгэврийг инфляцтай уялдуулан,  зургаан хувиар  нэмнэ.

Ингэснээр тэтгэврийн дундаж хэмжээ 875.800 төгрөг болж нэмэгдэнэ. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 689 мянган төгрөг болно. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 572.400 төгрөгөөр шинэчлэн тогтоосон юм.

“Эхийн алдар” одонгийн мөнгө хоёр дахин нэмэгдсэн

“Эхийн алдар” одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2025 онд хоёр  дахин нэмэхээр Засгийн газрын тогтоол гаргасан. Одоо “Эхийн алдар I”  одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байгаа. Үүнийг  400 мянган төгрөг болгосон. Харин  “Эхийн алдар II”  одонтой эхэд  жил олгосон 100 мянган төгрөгийг 200 мянга болгож нэмсэн.

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

2025 оноос эхэлж иргэдэд олгох нэмэгдлүүд  
Үзсэн: 29157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-03 13:00
энэ арай биш ээ доромжилж ханахгүй бгаа юм бхдаа инээдтэй одоо тгээд бүх юмныхан үнэ дагаад өсчинө тэгээд татвар татаас нь өндөр ядахдаа ажил хийж бгаа залуу үе ээ жаахан бодмоор байна авсан хэдэн төгрөг нь хаанаа ч хүрэхгүй өр зээлээ ч төлөөд дуусаад байна шүү амьдархад улам л хэцүү болоод бна шүү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-02 21:09
Арай бишээ өөрсдөө болохоор ажил хийгээгүй бол өчнөөн саяаар авна гэж заалт оруулаад насаараа ажил хийж татвар төлж бга ард түмнээ доромжилж 6% байхдаа яахав дэ
Зочин [127.0.0.xxx] 2025-01-02 20:56
halamjaa nemvvl yaasii
Зочин [127.0.0.xxx] 2025-01-02 19:56
Vxsn 6% bxda yxawde xogiin nariindaa xatsan yumnuud
Зочин [127.0.0.xxx] 2025-01-02 17:12
Tsalintai eejin mongiig nemeechee
Зочин [127.0.0.xxx] 2025-01-02 14:04
Цалин тэтгэвэрээ олигтой хувиар нэмээчээ
Зочин [127.0.0.xxx] 2025-01-02 14:04
Цалинтай ээжийн мөнгийг 500к болгоно уу
Зочин [127.0.0.xxx] 2025-01-02 12:58
Цалинтай ээж хөтөлбөрөө жоохон нэмэхгүй дээ
Зочин [127.0.0.xxx] 2025-01-02 10:41
tsaliintai eejiin 50k 500 bolgj ognvv
Hi [127.0.0.xxx] 2025-01-02 09:15
6% baga. Hurehgui hunsnii hool ih osson amidral hureahgui yaj bn
Зочин [127.0.0.xxx] 2025-01-02 01:30
бид улсад олош жил ажмлчихаад 689000 төгрөг авдагбайна үүнийг та нар цалингийн доод түвшинд хүргэж болдоггүй уу өөрсдөө иймтэтгэврээр амьдраад үзээч ичихгүй яаж 6 хувиар нэмж чадаж байна өөрсдөө тэрбумтэрбумаар цуслаж цуслачихаад ичээч 126 малнууд
Зочин [127.0.0.xxx] 2025-01-01 22:53
Halamj tsecheegvhee aldsan nemegdehgvi ymu
Зочин [127.0.0.xxx] 2025-01-01 21:48
huvii baiguulagd ajilj baigaa dundaj irged.mashmih hohirdog.huvi biguulga.hezeech tsalingaa. baraanii vne nemle geed.nemdegvi vvniig bas bodomoor.bna
Зочин [127.0.0.xxx] 2025-01-01 19:13
Tarih tutuu hogjiliin berehshertei hvnii tetgemj nemegdehgvi yum uu ene ulsuud danda svvld nemegdelgvi bh yum uu ene ulsaa harj vzegvi yum uu tor zasag min
Зочин [127.0.0.xxx] 2025-01-01 15:53
ЗГ ажиллаж тодорхой арга хэмжээ авч байгаад талархаж байна Гэхдээ сард сая 600,0 мянган төгрөгний тэтгэвэр авдаг 700-800 мянган төгрөгний тэтгэвэр авагч хоёрт ижил 6 хувиар нэмэх нь маш их ялгаатай бага тэтгэвэр дээр арай илүү хувиар нэмэх нь зүйд нийцнэ шүү Ахмадуудад өгдөг насны хэшиг хэвээрээ юү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-01 15:58
Хийснийхээ хэрээр л авна шүүдээ барьцалдаж үхчих гээд яахав
Зочин [127.0.0.xxx] 2025-02-17 18:07
амиа бодсон амьтан ... адилхан ажил хийж байгаад 15 жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүн,одоо тэтгэвэрт гарсан хүн 2 ялгаатай тэтгэвэр авч байгаа үүний зөрүүг арилгах хэрэгтэй. Цаг хугацаа чамд харууландаа
Зочин [127.0.0.xxx] 2025-01-01 14:37
Цалинтай ээжийг нэмэу болдоггүй юмуу
Зочин [127.0.0.xxx] 2025-01-01 14:32
2р одонтой ээжүүдэд 300.000 олгох зөв бхаа. 1 р одонтой 400.000 юм бол...
иргэний сэтгэгдэл [127.0.0.xxx] 2025-01-01 14:25
ҮНИЙН ӨСӨЛТ ДЭЭРЭЭ ОНЦГОЙ АНРААР.МАХНЫ ҮНЭ, СҮҮ ЦАГААН ИДЭЭ, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ДЭЭРЭЭ АНХААРЛАА ХАНДУУЛ. Зарим иргэд бохир орчинд бэлтгэсэн дотор нь ялаа, шороо, хялгас, үс, ноостой гашуун аарц, ХОЛЬЦТОЙ ААРУУЛ, хүмүүс доторхыг хэрэглээд хаясан хуванцар савуудыг хог, хаа сайгүй хаясан савыг түүж аваад хольцтой, хольцгүй шингэн сүү савлаж зардаг байгаа. Жинхэнэ халдварт өвчин үүсгэгч тарааж бна. Энд иргэн бүрийн оролцоо чухал
Ш.Эрдэнэчулуун [127.0.0.xxx] 2025-01-01 12:31
Юунд ч хамрагдаж чаддаггүй хүмүүс чинь 3 хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүд байдаг. Төрөөс ямар нэг бодлого барьж хагас жилдээ бай гэхэд жилд бас урамшуулал тэтгэмж олгомоор санагддаг. Гурван хүүхэдтэй эхчүүд одонгийн мөнгөнд ч ордоггүй хүүхдийн мөнгөнд ч ордоггүй өрөвдмөөр хүмүүс байх юм даа...Ээжүүдийн адил үр хүүхдээ төрүүлж өсгөн зөв хүн болгон хүмүүжүүлж улс орондоо хувь нэмэр болдог гэж боддог шүү.Төр засаг бодож үзмээр юм даа.
Зочин [127.0.0.xxx] 2025-01-01 14:46
Tetgewr iin 6 huwi Bol baga ymnii vne ymar baiga bilee
Эрдэнэчулуун [127.0.0.xxx] 2025-01-01 12:24
Ахмадуудын тэтгэвэр 6% нэмж шүлс долоолгосоноос нэмээгүй нь дээр дээ.Жилээс жилд цөөрч байгаа ахмадынхаа тэтгэврийг амьдралд нь хүрэлцэхээр нэмэх хэрэгтэй ш дээ.Тэтгэвэрийн зээлгүй ахмад гэж байхгүй дээ. 2.Алдарт эхийн 1.2 р одонгийн мөнгийг адилхан 200 төгрөгөөр нэмэх нь зөв гэж бодож байна.6 хүүхэд ч бай 8 хүүхэд ч бай төрүүлж өсгөсөн ээжүүдийн хүүхдээ харах өсгөх хэрэглээ адилхан учир жигд ялгахгүй нэмэх хэрэгтэй дээ.
Zochin [127.0.0.xxx] 2025-01-01 12:13
Harvaltaar asargaand bdg undur nastanguud sungalt hiilgehuu? Sungaltgui bolson gsnuu.
Зочин [127.0.0.xxx] 2025-01-01 12:03
Tsalintai eej yaawaa bid hun bishuu
Зочин [127.0.0.xxx] 2025-01-01 11:54
Улсын баатар ,Ардын цолтон,Хөдөлмөрийн баатар,Гавъяатуудад олгох 5.3.1 сая төг юу болсон бэ.Олгох юм уу.

Бидэнтэй нэгдээрэй