"Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжсэнээс хойших долоон сарын хугацаанд 4877 хоршооны, 60500 гишүүнтэй хоршооны малчид зээлд хамрагдаж, 551.8 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Малчдаас асуумж авахад 68 хувь нь зээлээ үржлийн мал худалдан авахад зориулсан, 10 гаруй хувь нь мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх зорилгоор зээл авсан аж.
Мөн санал асуулгад оролцсон 11603 малчин энэхүү зээл нь өвөлжилтийн бэлтгэл хангахад дэмжлэг болж чадсан гэж хариулжээ. Зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүсэхээр байна уу гэж хариулахад 11292 малчин “Хүндрэл үүсэхгүй” гэж хариулжээ.
“Хошоонд нэгдэхээс өмнө таны нөхцөл байдал ямар байсан бэ” гэсэн асуумжид 57 хувь нь малын үүлдэрлэг байдал муу, өвс тэжээлийн бэлтгэл хангахад хүндрэлтэй байсан гэж хариулжээ. Түүнчлэн малчид “Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулахаар хандсан ч шийдвэрлэгдэхгүй байна. Төрийн банкны зээлийн эх үүсвэр дууссан гээд хүсэлт хүлээн авахгүй байна.
Аймаг, сумын төвшинд “Шинэ хоршоо” хөдөлгөөний зохицуулагч гэсэн орон тоо бүтэц бий болгох боломжтой юу. Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаанд хоршоологчид оролцож, зах зээлтэй холбох талд дэмжиж болох уу. Хоршоологчдод зоиулж эргэлтийн хөрөнгийн зээл нэмж гаргах боломжтой юу. Хоршооны зээл төлөх хугацаа таван жил байгааг сунгах боломжтой юу гэдэг хүсэлт тавьж буй аж.
“Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжсэнээс хойш малчдад 551.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ | ||
Үзсэн: 574 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.