Шууд Chart

Осголт, хөлдөлтөөс сэргийлээрэй

2025-01-01 13:44:27

Иргэд анхаарал болгоомжтой, хариуцлагатай байж осголт, хөлдөлтөөс сэргийлээрэй. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зөвлөжийг хүргэж  байна.

ОСГОЛТ, ХӨЛДӨЛТӨӨС СЭРГИЙЛЬЕ

ХӨЛДӨЛТ НЬ: Хүйтний нөлөөллөөр биеийн арьс, гүний эд, эрхтэнд хэсэг газрын өөрчлөлт илрэхийг хөлдөлт гэнэ. Хүйтний нөлөөллөөр судас агшиж, цус урсахаа байж, бүлэн үүсэж, эд эрхтэн тэжээлээ алдан үхэждэг. Улмаар биеийн захын хэсгүүд болох гар хөлийн хуруунууд чих, хамар, хацар, эрүү, гар , хөлийн үзүүр ихэвчлэн хөлддөг байна.

ОСГОЛТ НЬ: Осголт гэдэг нь хүйтэн нойтон салхи шуургатай газар удаан хугацаагаар байснаас биеийн ерөнхий дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлнэ. Осголтын үед яаралтай арга хэмжээ авахгүй бол үхэлд хүрэх аюултай.

ОСОГОЛТЫН ҮЕ ШАТ

  • Арьс улайж өвдөх
  • Арьс цайрч сааралтах
  • Арьс гөлгөр болж мэдээ алдах
  • Судасны цохилт цөөрөх

ХӨЛДӨЛТИЙН ҮЕ ШАТ

  • Арьс цайж, хатуурах боловч гэссэний дараа судас өргөссөнөөс улайж хавагнана
  • Жижиг үений хөдөлгөөн хязгаарлагдаж, хөдөлгөхөд өвдөлттэй, арьс хатуурч цайран цэврүү үүснэ
  • Хөлдсөн хэсгээр халуун оргих хорсох
  • Хөлдсөн хэсэгт 24 цагийн дараа цэврүү үүсэх

ХҮНИЙ БИЕИЙН АМАРХАН ХӨЛДӨГ ХЭСГҮҮД

  • Чих
  • Хамар
  • Хацар
  • Хуруу

ХӨЛДӨЛТИЙН ҮЕД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ

  •  Аажим дотроос нь гэсгээх
  • Хөлдсөн мөчийг дулаан хучиж, гялгар уут углаад 5-6 цагийн турш бүлээн жин тавих
  • Хүйтэн усанд дүрээд аажим усны температурыг нэмж, иллэг хийх
  • Бүлээн усанд гэсгээх халуун устай ваннд 30-45 минутын турш дүрнэ.
  • Усны температур 38-40 орчим хэм байвал зохино.
  • Яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.

 АВАХ АРГА ХЭМЖЭЭ

  •  Халуун бүтээн шингэн зүйл уух
  • Нойтон хувцсыг тайлах
  • Хөлдсөн хэсгийг бүлээн усанд 30 минут байлгах

 ХОРИГЛОХ ЗҮЙЛС

  • Арьсыг үрж дулаацуулж болохгүй
  • Галд ээх жинт тавьж болохгүй
  • Үүссэн цэврүүг хагалж болохгүй.

 ОСГОЛТ, ХӨЛДӨЛТӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Цаг улирлын байдалд гутал хувцсаа зөв тохируулах, хүйтэнд ажиллахын өмнө сайн амрах, ичлэг сайтай хоол унд хэрэглэх .
  • Бариу чийг татдаг гутал, нойтон чийгтэй хувцас өмсөхгүй байх.
  • Архи согтууруулах төрлийг зүйл хэрэглэхгүй байх.
  • Учир нь архи нь захын судсыг түр тэлж өргөсгөн дулаан алдалтыг түргэсгэхээс гадна биеийн эсэргүүцлийг бууруулна.
  • Хүйтэн нөхцөлд хүн үргэлж хөдөлж ажиллаж байх нь хөлдөлтөөс сэргийлэхэд тустай. Болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалъя
Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Осголт, хөлдөлтөөс сэргийлээрэй  
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй