Шууд Chart

Манай 900 орчим цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах долоон ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна

2025-01-01 14:19:26

Шинэ жилийн баярыг тохиолдуулан БХЯ, ЗХЖШ-аас НҮБ, Монгол Улсын Төр засаг, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын өмнө хүлээсэн энхийг сахиулах ажиллагааны үүргээ амжилттай гүйцэтгэсэн болон өдгөө гүйцэтгэж буй цэнхэр дуулгатнуудынхаа ар гэрт хүндэтгэл үзүүлж, алдрай бяцхан үрст нь гарын бэлэг гардуулжээ.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, энхийг сахиулагчид болон ар гэрийн төлөөлөл оролцсон юм.

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ дайны хөлд сүйдэж хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсэн мянга мянган иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж монгол цэрэг дэлхийн цэрэг гэх нэр алдрыг олон улсын түвшинд цуурайтуулж яваа энхийг сахиулагчдаараа бахархаж буйгаа онцлоод алдрай бяцхан үрсийнх нь хамтаар шинэ оны баярын мэндийг өргөн дэвшүүлсэн.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 900 орчим цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах долоон ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 22 мянга гаруй цэргийн алба хаагч дайны хөлд сүйдэж, хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсэн дэлхийн 10 гаруй орны энгийн ард, иргэд, дүрвэгсдэд шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлж, аюулгүй байдлыг нь сахин хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэсний үр дүнд өдгөө Монгол Улс НҮБ-д цэрэг илгээгч 120 орноос 18 дугаарт эрэмбэлэгдэж байгаа аж.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Манай 900 орчим цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах долоон ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна  
Үзсэн: 481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй