“Улаанбаатарын Мөнгөн шөнө” баярын арга хэмжээнд хүүхэд хамгааллын баг ажиллажээ. Тодруулбал, Нийслэл, Баянгол дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн албан хаагчид ажиллаж үйлчилгээ үзүүлсэн байна.
Хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгаалах үйлчилгээг хөдөлгөөнт, явуулын хэлбэрээр газар дээр нь шуурхай үзүүлжээ.
- Олон нийтийн газар хүүхдээ аливаа эрсдэлээс хамгаалах, төөрөхөөс урьдчилан сэргийлэх талаар эцэг эх, асран хамгаалагч нарт сэрэмжлүүлэг, анхааруулга хүргэх
- Хүүхэд хамгааллын хөдөлгөөнт үйлчилгээ буюу шар хантаазтай мэргэжилтнүүд эрсдэлд өртсөн, төөрсөн хүүхдийг илрүүлэх
- Эцэг эхээсээ төөрсөн хүүхдийг СТӨ-ны 1 давхар 104 тоотод түр байршуулах, хамгааллын үйлчилгээ үзүүлэх, эцэг эхэд нь хүлээлгэж өгөх ажлыг шөнийн 02 цаг хүртэл зохион байгуулжээ.
“Мөнгөн шөнө” баярын арга хэмжээнд хүүхэд хамгааллын баг ажиллажээ | ||
Үзсэн: 443 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.