Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

2025-01-02 09:26:11
Error loading player: No playable sources found

2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Уг шүүх хянан шийдвэрлэх хэргийн харьяалал, процессын онцлог журамтай. 

Хялбар ажиллагааны шүүхийг байгуулснаар нэг талаас зохигч, шүүгдэгч, хохирогч, хэргийн оролцогч зэрэг иргэдийн шүүхэд хандах боломжийг өргөжүүлж, процессын хугацаа, зардлыг бууруулснаар иргэдийн шүүхээр үйлчлүүлэх санхүүгийн ачааллыг хөнгөлөх, шүүхээр хамгаалуулах эрхийг улам баталгаажуулж шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, нөгөө талаас шүүхийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохистой хуваарилалт бүрэлдэх, мэргэшсэн шүүгч, шүүхийг хөгжүүлэх ач холбогдолтой. Өргөн утгаараа шүүх эрх мэдлийн хөгжлийн нэг шинэ алхам, шударга ёсны хүртээмж, хэрэгжилтэд шинэ хуудас болох юм. 

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг хэлсэн үгэндээ “Хялбар ажиллагааны шүүх бол шүүхийн шинэтгэлийн хамгийн чухал хэсэг. 2021 онд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийхдээ хуучин тогтолцооноос үлдсэн сул талуудаа бүхэлд нь засах зорилт тавьсан. Өнгөрч буй 2024 онд олон нийтийн итгэлийг юун дээр алдаад байна вэ гэдэгтээ дүгнэлт хийх, ил тод нээлттэй, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах замаар шударга ёсыг тогтоох, шүүн таслах ажиллагааны хугацааг богиносгож, хэргийн процессыг түргэн шуурхай, мэргэшсэн болгосноор шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хангана.

Энэ бүхнийг бодит байдалд ягштал хэрэгжүүлж байж олон нийтийн итгэлийг хүлээх юм. Та бүхэн энэхүү өөрчлөлтийг байгуулагдаж буй шүүхийнхээ хувьд эхлүүлэх түүхэн үүргийг хүлээж, хамгийн хариуцлагатайгаар ухамсарлаж ажиллаж ёстой. Нэг хүний буруу үйлдлээс шалтгаалж шүүхэд итгэх иргэдийн итгэл унахыг хүлээн зөвшөөрч болохгүй” гэдгийг онцоллоо.

Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн Ч.Хосбаяр “Хэрэг буцахгүй байх процессын хяналтыг хэрэгжүүлдэг, хүний эрхийг хамгаалах тогтолцооны давуу талыг нэвтрүүлэх суурийг танай шүүх тавина. Шүүх эрх мэдлийн салбарт шүүхийн манлайллыг хэрэгжүүлж, үр өгөөжтэй болгох алхам. Шүүхэд хандахаас татгалздаг биш, итгэдэг байх итгэл үнэмшлийг та бүхэн хамгаална. Энэ бүх ач холбогдол ирээдүйд улам тодорно” гэдгийг хэллээ.

Уулзалтын төгсгөлд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Шүүхийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүх хуралдааныг нээлттэй явуулах, Авлигын хэргийг шууд дамжуулах болон бичлэгийг нийтэд байршуулахтай холбоотой системийн танилцуулгыг Улсын дээд шүүхийн Тамгын газраас хийж, туршлагаа хуваалцлаа.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ   
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
BAT [127.0.0.xxx] 2025-01-03 13:40
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [127.0.0.xxx] 2025-01-02 09:49
ШШГ Газар,банк,шүүх шүүгч нараас бүрдсэн мафи гаас болж иргэд мөн ч их хохирсон доо,Шүүгчдийн таргалсан иргэдийн хохирсон 2 яг тэнцэнэ.Шүүгчид маш и эрх мэдэлтэй 2 сар амардаг ч гэх шиг .... Тэдний хязгааргүй ямбалалыг хазаарлаж чадахгүй Төр

Бидэнтэй нэгдээрэй