Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн чуулган болно

2025-01-02 10:53:10

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих тулах цэг төвөөс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний сүлжээ” нэгдсэн чуулганаа  өнөөдөр  зохион байгуулна. Уг чуулганаар Ерөнхийлөгч, ТУЗ-ын гишүүд, хяналтын зөвлөлийн гишүүдээ томилох, Монгол Улсын Дээд шүүхэд хүсэлтээ өгөх арга хэмжээг зохион байгуулна.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний сүлжээ” НҮТББ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллагуудтай хамтрах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэгтгэн зохион байгуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, эрх мэдлийн хүртээмжтэй, ил тод байдлыг хангаж ажиллахаар байгуулагдсан ашгийн бус төрийн бус байгууллага юм.

Тус байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын 21 аймаг  есөн дүүргийн иргэний нийгмийн байгууллага төлөөллийн 110 гаруй байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1000 гаруй төлөөллийг эгнээндээ нэгтгэсэн. Одоогоор хөдөлмөр халамжийн салбарын дэд салбар болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн дэд салбарт хамгийн том нэгдэл болоод байгаа.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн чуулган болно  
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй