Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камерыг 2024 онд шинээр суурилуулжээ. Тодруулбал, 176 уулзвар, гарц, зам дээр тусгай зориулалтын үүрэг бүхий тээврийн хэрэгслийн дугаар таних, авто замын хөдөлгөөнд хяналт хийх, нөхцөл байдлыг харах, бодит цагийн өгөгдөл цуглуулах, зөрчил илрүүлэх гэх мэт зорилготой юм байна. Бүх камер нэгдсэн төвийн сүлжээнд холбогдсон.
Хотын төвийн гол гудамж, замаас гадна Баянхошуу, Сонсголон, Налайх, Дүнжингарав, Богд уулын замаар харах зориулалттай камеруудыг мөн нэмэлтээр суурилуулжээ. Камерууд гэмт хэрэг, зөрчил илрүүлэхээс гадна тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн тооллого, судалгаа хийх, хөдөлгөөний эрчмийн хурдыг тодорхойлох зэрэг төрөл бүрээр ашиглагдах юм байна.
Мөн нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг 2025 оны нэгдүгээр сард нээнэ. Ингэснээр нийслэлийн гол гудамж, зам, уулзваруудаас гадна гэр хорооллын гудамж, замууд, орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүх төрлийн камерыг ухаалаг нэгдсэн удирдлагын системээр хянаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон камеруудын ашиглалтыг сайжруулах зэрэг олон давуу аж.
Нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг нэгдүгээр сард нээнэ | ||
Үзсэн: 331 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.